Хятад улсын дарга Хү Жиньтао Замбид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд, Намиби орж Африкийн 8 оронд хийх айлчлалаа үргэлжлүүлэхээр орон нутгийн цагаар 5-ны өглөө Замбийн нийслэл Лусакагаас мордсон байна.
Замбийн ерөнхийлөгч Леви Манаваша нисэх онгоцны буудалд Хү Жиньтаод зориулан үдэн мордуулах өргөн их ёслол хийжээ.
Дарга Хү Жиньтао Замбийн парламентын дарга болон ерөнхийлөгч байсан Кавандатай 4-ний өдөр Замбийн нийслэл Лусакад уулзсан байна. Мөн өдөр Хятад Замби хамтарсан албан мэдээ нийтэлж, хоёр талын салбаруудын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлнэ гэж илэрхийлсэн байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|