Суданы гол гол сонин хэвлэл 5-ны өдөр үргэлжлэн өгүүлэл нийтэлж, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тус сарын 2-3-ны өдрүүдэд Суданд хийсэн төрийн айлчлалын үр дүнг нааштай үнэлсэн байна.
Суданы хамгийн том сонин "Аль-раау Аль-Ам сонин" тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаог Суданд айлчилж байгаа хугацаанд, Судан, Хятад хоёр орон хоёр талын хамтын ажилалгааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлсэн байна гэжээ. Суданы энх тайван хийгээд хөгжлийн үйлсийг ч Хятад улс идэвхитэй дэмжиж байгаа бөгөөд Дарфурын энхийн үйл ахицад нааштай үүрэг гүйцэтгсэн байна гэж тус сонин онцолсон байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|