• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-05 10:08:51    
Зургаан талт хэлэлцээний асуудлаар Америк БНСУ адил байр суурьтай болов

Синьхуа Агентлаг

       БНСУ-д айлчилж байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Хилл 4-ний өдөр хэлэхдээ, Америк болон Өмнөд Солонгос зургаан талт 4 дэх хэлэлцээний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний шатанд авах арга хэмжээний асуудал дээр санал нэгдсэн байна гэжээ.

       Хилл мөн өдөр зургаан талын хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чун Ён Вотой хэлэлцээ хийсний дараа хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, БНАСАУ-д зохих арга хэмжээ авах асуудлаар Америк, БНСУ санал зөрөлдөөнгүй гэжээ.

        Чун Ён Во хэлэлцээний дараа хэлэхдээ, дараачийн шатны хэлэлцээний стратегийн асуудлаар Америк, БНСУ эцсийн зохицуулалт хийж, хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/