|
Оросын Холбооны Улсын гадаад харилцааны орлогч сайд, Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын Оросын төлөөлөгчдийн тэргүүн Александр Лосюков интерфакст 4-ний өдөр ярилцлага өгөхдөө: өнөө Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний 6 тал буюу Орос, Америк, Хятад, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд нарын хурал хуралдуулахыг авч хэлэлцэх нь арай эрт байна гэж тэмдэглэжээ.
Александр Лосюков тэмдэглэхдээ: 6 талын хэлэлцээний талууд юуны өмнө хэлэлцээний үүрэг зорилтын талаар нийтлэг ойлголттой болж, дараа нь мэргэжилтний хэмжээнээс авч хэлэлцэж, хурлын хэмжээг алхам алхмаар дээшлүүлэх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ: сүүлийн үед болсон тавдахь ээлжийн 6 талын хэлэлцээий гуравдахь шатны хуралд би болгоомжтой өөдрөг байр суурь баримална. Оросын тал талуудтай хамтран Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад бүтээлчээр хамтран ажиллана гэжээ./Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|