Намибид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 5-ны өдөр Намибийн нийслэл Виндукт Намибийн Ерөнхийлөгч Хификепуне Похамбатай хэлэлцээ хийжээ. Нийтлэг ойлголтуудаа нааштай хэрэгжүүлж, Хятад Намибийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтаар хүчин чармайлт гаргахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 17 жилд хоёр орон олон удаа дээд хэмжээнд харилцан айлчилж, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт гарамгай үр ашигтай хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж ирсэн юм. Хятад Намиби бол итгэл найдвартай найз түнш юм гэжээ. Хятад Намибийн харилцааг ахиулахтай холбогдуулан, Дарга Хү Жиньтао улс төрийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөн, харилцан ашигтай ажиллах зэрэг 4 дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна.
Хификепуне Похамба хэлэхдээ, Хятад Намибийн найрамдлыг Намиби нандигнан үзэж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхийн тулд хүчин чармайлт гаргана гэжээ. Намиби Хятадын харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, Бээжингийн чуулга уулзалт дээр хийсэн амлалтаа хэрэгжүүлж байгааг Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал харуулж байгаа юм гэж тэр тэмдэглэжээ. Хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай Дарга Хү Жиньтаогийн дэвшүүлсэн саналыг сайшааж байгаагаа тэр бас илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|