Хятад улсын дарга Хү Жиньтао Намибийн ардын байгууллага намын дарга, улс байгуулсан анхны ерөнхийлөгч Сам Нужоматай 6-ны өдөр Виндхукт уулзаж, Хятад Намиби, Хятад Африкийн харилцааны талаар ярилцсан байна.
Хү Жиньтао хэлэхдээ: Намибийн ард түмний үндэстнийхээ чөлөөлөлтийн төлөөний тэмцлийн он жилүүдэд ХКН Намибийн ардын байгууллага намыг идэвхтэй дэмжин туслалсан юм. Хятад Намиби дипломат харилцаа тогтоосноос хойш, өөр өөрийн орны эрх баригч намын хувиар, хоёр талын салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хоёр нам дээд хэмжээнд чухалд үзэж, элбэг амжилт олсон. Намибийн ардын байгууллага намын хамт чармайж, хоёр намын найрамдал, хамтын ажиллагааг ахиулж байнга хөгжүүлэхэд ХКН бэлэн байна гэжээ.
Хү Жиньтао 6-ны өдөр Намибид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Өмнөд Африкт хүрэлцэн очиж, Африкийн 8 орнд хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|