• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 11:19:02    
Хятад Өмнөд Африк хамтарсан албан мэдээ нийтлэв

Синьхуа Агентлаг

     Хятад улс болон Өмнөд Африк 6-ны өдөр Өмнөд Африкийн захиргааны нийслэл Преторид хамтарсан албан мэдээ нийтэлж, стратегийн өндөрлөгөөс хоёр орны харилцаанд хандаж, харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааг цаашид ахиулахаар хамтаар чармайхад хоёр тал санал нэгдэв гэж тэмдэглэжээ.

     Хамтарсан албан мэдээнд тэмдэглэхдээ: дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгахыг хоёр тал зөвшөөрч, хоёр талын болон харилцан сонирхож байгаа олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо өргөнөөр солилцож, харилцан итгэлцэл тогтоож, хамтын ашиг сонирхолд тус дөхөм үзүүлнэ. Хоёр тал улс орны хоёр талын комиссын үүргийг бүх талаар гүйцэтгүүлж, хоёр талын харилцааг ахиулах чухал механизм болгоно. Хоёр тал тэнцвэртэй, харилцан хөнгөлөлттэй худалдааны харилцааг баталгаажуулсаны үндсэн дээр хоёр талын худалдааг өргөтгөхийг урамшуулна. Хоёр орны компаниуд нөгөө орондоо худалдааны нөөц боломж хайхыг урамшуулна гэжээ.

     Хамтарсан албан мэдээнд тэмдэглэхдээ: НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагад хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа хэвээр байлгаж, хөгжлийг ахиулж, ядуурлыг бууруулах, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг чухал чухал асуудлаар байр сууриа гүйцэд зохицуулж, хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамтаар хамгаалахаар хоёр тал шийдэв гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/