Суданы Ерөнхийлөгч Омар Хассан Ахмед ал-Башир 6-ны өдөр Хартумд хэлэхдээ, Судантай улс төр, эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны харилцаагаа эрчимжүүлэхээр чармайж байгаа Хятадын байр суурийг Судан өндрөөр үнэлэн сайшааж байгаа бөгөөд олон улсын салбарт Суданд дэмжлэг үзүүлж ирсэн Хятад улсад талархаж байна гэжээ.
Дарга Хү Жиньтао 2,3-ны өдөр Суданд төрийн айлчлал хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Баширтай хоёр орны харилцаа тэрчлэн харилцан сонирхож байгаа асуудлаар хэлэлцээ хийсэн юм. /Урангоо орчуулж Э.Цогзолмаа хянав/
|