• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 21:06:49    
Хятадын соёлыг Африкийн оюутнуудын суралцахад нэн өргөн боломж хангана

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд Африкт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Ху Жиньтао 7-ны өдөр Өмнөд Африкийн Преториа Их Сургуульд үг хэлснийхээ дараа, холбогдох асуултанд хариулахдаа, Хятадын соёлыг Африкийн оюунуудын суралцахад нэн их нөхцөл боломж бүрдүүлэн өгөхөд Хятад улс бэлэн байна гэж илэрхийлжээ.

     Дарга Ху Жиньтао хэлэхдээ, Хятад болон Африк бол соёл иргэншлийн өнө удаан түүхтэй бөгөөд Хятад Африкийн соёл нь өөр өөрийнхөө онцлогтой юм. Хятад Африкийн залуучууд хоорондын солилцоо, ялангуяа сурах насны залуучуудын харилцаа, солилцоог эрчимжүүлэх нь Хятад Африкийн соёлын солилцоог ахиулахад чухал ач холбогдолтой юм. Хятадын Засгийн газар ирэх гурван жилд багтаан, Африкийн оюутнуудад Засгийн газраас сургалтын тэтгэлэг ологоход багтаж байсан хүний тоог жил тутамд 2000 байсныг нь нэмэгдүүлээд 4000 болгохоор Хятадын Засгийн газар шийдсэн юм гэжээ.\Уртнасан орчуулж,О.Дарамбазар хянав.\