Хятад улсын дарга Хү Жиньтао Өмнөд Африкт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Мозамбик орж Африкийн найман оронд хийж байгаа найрамдлын айлчлал, хамтын ажиллагааны айлчлалаа үргэлжлүүлэхээр орон нутгийн цагаар 8-ны үдээс өмнө Преторигаас мордлоо.
Өмнөд Африкт Хү Жиньтао Ерөнхийлөгч Мбеки нарын зэрэг Өмнөд Африкийн удирдах хүмүүстэй хоёр талын харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.
Өмнөд Африк бол Хү Жиньтаогийн энэ айлчлалын зургаа дахь орон, үүнээс өмнө тэрээр Камерун, Либери, Судан, Замби, Намибид айлчилсан, тэрээр бас Мозамбик, Сейшельд айлчлах болно. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|