• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 09:31:26    
Хятад Мозамбикийн төрийн тэргүүн хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     Мозамбикт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Мозамбикийн нийслэл Мапутуд Мозамбикийн Ерөнхийлөгч Армандо Емилио Гуебузатай хэлэлцээ хийсэн байна. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг нааштай хэрэгжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ түвшинд ахиулж, хоёр орны ард түмнийг аз жаргалтай амьдруулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлжээ.

     Хэлэлцээний үеэр Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Мозамбикийн уламжлалт найрсаг харилцааг Хятад улс эрхэмлэн чухалд үздэг. 2006 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний хурлын ололт амжилтыг нааштай хэрэгжүүлж, Хятад Мозамбикийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн тулд Мозамбикийн талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Армандо Емилио Гуебуза хэлэхдээ, Мозамбикийн хөгжилд туслахаар Хятадын талын дэвшүүлсэн санал саачилга болон дэмжлэг туслалцаа нь Мозамбикийн нийгмийн хөгжлийг ахиулж, ядуурлыг бууруулж, цаашид хөгжихөд маш чухал ач холбогдолтой юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/