• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 10:13:58    
Хятад Африк адил бус соёл иргэншлийн харилцааг эрчимжүүлэх ёстой гэж Хү Жиньтао хэллээ

Хятадын Олон Улсын Радио

     Мозамбикт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр Мозамбикийн нийслэл Мапутад хэлэхдээ: Хятад Африк адил бус соёл иргэншлийн харилцаагаар дамжуулан, төрөл бүрийн соёл иргэншлийг нэгтгэн авсан эвсэг зохицонгуй дэлхий нийт байгуулж, хүн төрөлхтөнийг улам эе найртай, дэлхий ертөнцийг нэн тансаг баян болгохоор хамтаар чармайх ёстой гэжээ.

     Хү Жиньтао мөн өдөр Мозамбикийн ерөнхийлөгч Гиебизагийн өөрт нь зориулан барьсан оройн зоог дээр үг хэлж тэмдэглэхдээ: Хятад Африк цацрангуй соёлтой, хүн төрөлхтөний соёлын дэвшилд бүр чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад Африк нь хоёр талын соёлын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр ард түмэн ялангуяа залуу үеийнхний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагаанд оюун санааны түлхэц хүч болон соёлын дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/