• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 11:04:51    
Хятад Мозамбик хамтарсан албан мэдээ нийтлэв

Хятадын Олон Улсын Радио

     Мозамбикт төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао Мозамбикийн Ерөнхийлөгч Армандо Емилио Гуебузатай 8-ны өдөр Мозамбикийн нийслэл Мапутуд хэлэлцээ хийсэн байна. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг нааштай хэрэгжүүлж, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хоёр орны ард түмнийг аз жаргалтай амьдруулна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлжээ.

     Хү Жиньтао хэлэлцээний явцад хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг ахиулах 4 зүйлт санал дэвшүүлсэн байна. Тухайлбал: дээд хэмжээний хэлхээ холбоог эрчимжүүлж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх. Харилцан нөхвөрлөх давуугаа бадруулж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Хүмүүнлэгийн салбрын хэлхээ холбоогоо өргөтгөж, найрсаг хамтын ажиллагааны нийгмиийн үндэс суурийг бэхжүүлэх. Олон улсын үйл хэрэг дэх эв зохицлоо эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлыг хамгаалах эдгээр болно. Гуебуза хэлэхдээ: Хятадын талтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Хятадын арга туршлагаас суралцахыг Мозамбик хүсэж байна гэжээ.

     8-ны өдөр Хятад Мозамбик хоёр орон хамтарсан албан мэдээ нийтэлж, хоёр орны засгийн газар, парламент, ХКН болон Мозамбикийн чөлөөлөх фронт хоорондын дээд хэмжээний хэлхээ холбоог эрчимжүүлж, эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нийгэм, хүмүүнлэгийн салбарын хэлхээ холбоог өргөтгөж, хоёр орны харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар хоёр тал санал нэгдсэн байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/