• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-09 17:12:58    
Дарга Хү Жиньтао Мозамбикт хийсэн айлчлалаа өндөрлүүлэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао Мозамбикт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд, Африкийн найман оронд хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлэн Сейшельд айлчлахаар 9-ний өдөр Мозамбикийн нийслэл Мапутугаас мордов.

     Мозамбикийн Ерөнхийлөгч Армандо Емилио Гуебуза онгоцны буудалд өргөн их ёслол үйлдэж дарга Хү Жиньтаог үдэн мордууллаа.

     Мөн өдрийн үдээс өмнө дарга Хү Жиньтао Хятадаас Мозамбикт туслан байгуулсан Хөдөө аж ахуйн техникийн үлгэр жишээ төвийг ажиллуулах ёслолд орлцов.

     Мозамбикт байсан хугацаандаа тэрээр Мозамбикийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн бөгөөд Парламентын даргатай уулзав. Үүнээс өмнө нь хоёр орон мөн хамтарсан албан мэдээ нийтлүүлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\