Бүгд Найрамдах Сейшель Улсын Ерөнхийлөгч Жамес Аликс Мичелын урилгаар Хятад улсын дарга Ху Жиньтао 9-ний өдөр Сейшелийн нийслэл Викторид хүрэлцэн очиж, Сейшельд төрийн айлчлал хийж байна. Энэ бол Хятадын төрийн тэргүүн анх удаа тус оронд айлчилж байгаа болно.
Мичел онгоцны буудалд өргөн их ёслол зохион байгуулж Ху Жиньтаог угтав. Ху Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад, Сейшель дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш харилцан бие биеэ хүндэтгэн, эрх тэгшээр харилцаж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй шинэ ахицтай болж, олон улсын үйл хэрэгт зөвшилцөн зохицуулга хийж байна. Энэ айлчлал маань хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, хоёр талын найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөтгөж, хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэдэгт би итгэж байна гэж тэмдэглэсэн байна.
Сейшель бол Ху Жиньтаогийн Африкд хийсэн найрамдал, хамтын ажиллагааны айлчлалын сүүлчийн орон юм. Үүнээс өмнө тэрээр Камерун, Либери, Судан, Замби, Намиби, Өмнөд Африк, Мозамбикд айлчилсан юм. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|