Сейшельд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдөр Викторид Сейшелийн Ерөнхийлөгч Жамес Аликс Мичелтай хэлэлцээ хийж, Хятад, Сейшель хоёр орны харилцаа, харилцан сонирхосон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов.
Хү Жиньтао 9-ний өдөр Викторид хүрэлцэн очиж Сейшельд төрийн айлчлал хийж байгаа юм. Энэ бол Хятадын төрийн тэргүүний тус оронд хийсэн анхны айлчлал болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|