Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын 5 дахь хэлэлцээний 3-р шатны хурал 13-ны өдөр Бээжинд өндөрлөсний дараа Америкийн Ерөнхийлөгч Буш, Төрийн нарийн бичгийн дарга Райс мөн өдөр тус тус мэдэгдэл нийтлэх юм үү үг хэлж, энэ хурлын ололт амжилтыг нааштай үнэлсэн байна.
Буш мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, 6 талын хэлэлцээ нь Солонгосын цөмийн асуудлыг дипломат арга барилаар зохицуулахад хамгийн сайн боломж олгосон байна, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх тухай олон талын хамтын амлалтыг харуулсан юм гэжээ.
Райс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн 6 талын хэлэлцээнд тохиролцон хамтын баримт бичгийн хойно олон ажил байгаа хэдий ч зөв тийш хийсэн эрмэлзэлтэй алхам болно, Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх сайн сайхан эхлэл юм гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр 6 талын хэлэлцээгээр олсон амжилт нь Олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар Ираны цөмийн асуудлыг зохицуулах мэдээлэл болох ёстой гэж үзсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|