Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хуралд оролцсон Японы төлөөлөгчдийн тэргүүн Кеничиро Сасае 13-д үг хэлж, тус шатны хэлэлцээгээр тохиролцсон нийтлэг ойлголтыг үйл ажиллагаанд түргэн хэрэгжүүлэх ёстой гэж илэрхийлсэн байна.
Тэрээр 13-ны өдөр хэлэлцээ өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ хэлэлцээнд дарга орон Хятад улс голлон зохицуулах ажлыг дорвитой хийж, талууд нийтлэг ойлголтод хүрсэн байна, холбогдох талууд эдгээр нийтлэг ойлголтыг үйл ажиллагаанд яаралтай хэрэгжүүлэх нь маш шаардлагатай юм гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, энэ удаа тохиролцсон эхний арга хэмжээнүүд бол 9.19-ийн хамтын мэдэгдлийг тал бүрээр хэрэгжүүлэх талаар анхны алхам хийсэн байна. Ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өрнүүлэхийн төлөө мөн хамтын мэдэгдлийг эртхэн хэрэгжүүлэхийн төлөө талууд нааштай хүчин чармайлт гаргах ёстой, Японы тал ч эдгээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|