• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 18th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-14 10:03:49    
Энэ удаагийн 6 талын хэлэлцээг бэлэг тэмдгийн ач холбогдолтой гэж үзэж байна

Хятадын Олон Улсын Радио

    Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний 5-дахь ээлжийн 3-р шатны хурлын БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Ян-Ву 13-ны өдөр хэлэхдээ, энэ удаагийн 6 талын хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцын шинэ бэлэг тэмдэг болсон байна гэжээ.

    Мөн өдрийн хэлэлцээ дууссаны дараа Чун Ян-Ву хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Бидний хэлэлцэн тохиролцсон эхний ээлжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг амлалт хийсэн үе шатнаас нь ажиллагааны үе шатанд оруулсан чухал баримт бичиг гэж хэлж болох юм. Энэ удаагийн 6 талын хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцын шинэ бэлэг тэмдэг мөн гэж БНСУ-ын тал үзэж байна. Үүний зэрэгцээ, энэ нь зөвхөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц төдий биш харин Солонгосын хойгийн хүйтэн дайны байдлыг арилгах, Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа аюулгүй байдлын дэг журам тогтоох болон Зүүн хойд Азийн олон улсын дэг журмыг өөрчлөхөд шинэ үндэс суурь тавьж өгөх болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040