НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 13-ны өдөр мэдэгдэл нийтлүүлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал хамтын баримт бичиг баталсныг сайшаав.
Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэгийн бүтээлч хүчин чармайлтаар дэлхийн цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг лавтай бэхжүүлэх болно, энэ нь бүс нутгийн энх тайван, аюулгүйн байдал, хөгжил цэцэглэлд ашигтай учраас би урамшин зоригжиж байна гэжээ.
Бан Ги Мун хэлэхдээ, зургаан талын хэлэлцээгээр баталсан хамтын баримт бичиг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц гол чухал зүйлийн ач холбогдол бүхий эхний шатандаа орсныг харуулж байна. Талууд уг үйл явцийн дараачийн шатанд даруй түргэн орно гэж амалсныг би сайшааж байна, удахгүй байгуулагдах ажлын 5 баг нь уг бүс нутгийн олон асуудлыг бүх талаар зохицуулах боломжийг талуудад хангах болно гэжээ. Өнөөгийн идэвхтэй байдлаа чармайн хадгалж, энэ хэлэлцээгээр тохиролцсон хэлэлцээрээ үнэнхүү хэрэгжүүлэхийг талуудад тэрээр мөн уриалсан байна.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|