• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-14 10:39:51    
6 талын хэлэлцээгээр баталсан хамтын баримт бичгийг сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

    Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын тавдахь хэлэлцээний гуравдугаар шатны хурлаар 13-ны өдөр баталсан хамтын баримт бичгийг хэсэг улс орон болон олон улсын байгууллага сайшааж байна.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун13-ны өдөр мэдэгдэл нийтэлж, 6 талын хэлэлцээгээр баталсан хамтын баримт бичиг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц бодит ач холбогдолтой эхний шатандаа орсныг харуулж байна гэж тэмдэглэжээ.

    Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жавиер Солана мөн 13-ны өдөр мэдэгдэл хийж, хамтын баримт бичиг баталсныг сайшаасан бөгөөд зочлогч орны хувьд Хятад улс хэлэлцээг ахиулах талаар үлэмж их ажил хийлээ гэж сайшаасан байна.

    Америкийн Цагаан ордны төлөөлөгч Тони Сноу 13-ны өдөр Вашингтонд хэлэхдээ, зургаан талын хэлэлцээгээр хамтын баримт бичиг баталсан нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох маш чухал алхам мөн гэжээ.

    Оросын ГХЯ-ны веб сайт 13-ны өдөр албан мэдээ нийтэлж, зургаан талын хэлэлцээний үр дүн нь Солонгосын хойгийн тогтвортой байдал болон хөгжилд ашигтай нөхцөл бүрдүүлж өгөх болно гэж тэмдэглэжээ.

    Германы Канцлер Ангела Меркел болон Английн Ерөнхий сайд Тони Блейр нар 6 талын хэлэлцээний хамтын баримт бичгийг сайшааж, энэ бол дэвшил мөн гэж санал нэгтэй үзсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\