Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Гордон Жохндрое 14-ны өдөр хэвлэлийнхэнд хэлэхдээ, мөн өдрийн өглөө ерөнхийлөгч Ж.Буш Японы ерөнхий сайд Абе Шинзо болон БНСУ-ын ерөнхийлөгч Но Мухёнтой тус тус утсаар яриж, Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний үр дүнг хэлэлцэсэн бөгөө, энэ явцад хүчин чармайлт гаргасан Япон, БНСУ-ын засгийн газрийн хүчин чармайлтад талархасан байна гэжээ.
Гордон Жохндрое хэлэхдээ, Абе Шинзо болон Но Мухётой Буш утсаар ярихдааэ, зургаан талын хэлэлцээ нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах арга хангасан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад харилцан байр сууриа зохицуулах нь чухал гэдгийг Америк, Япон, БНСУ гурван орны удирдагчид санал нэгтэй онцолсон байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|