• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-15 16:33:41    
Хоёр Солонгос сайд нарын түвшинд хэлэлцээ хийнэ

Хятадын Олон Улсын Радио

     БНСУ-ын Юньхаб мэдээллийн агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын албаны хүн 15-ны өдөр хэлэхдээ, хоёр Солонгос мөн өдөр Каесан хотод хийлгэсэн ажлын хэсгийн хурал дээр, энэ сарын 27-ноос 3-р сарын 2-ны өдрүүдэд Пхеньянд сайд нарын хэмжээний 20-р хэлэлцээ хийхийг санал нэгтэй зөвшөөрсөн байна гэжээ.

     Хоёр Солонгосын сайд нарын хэмжээний хэлэлцээ бол хоёр орны засгийн газар хоорондын хамгийн өндөр зиндааны яриа хэлэлцээний механизм бөгөөд, 2000 онд хоёр Солонгосын удирдагчдын Пхеньянд хийсэн түүхэн уулзалтаас хойш ерөнхийдөө хоёр талд ээлжээр болдог. Хоёр Солонгосын сайд нарын хэмжээний 19-р хэлэлцээ өнгөрсөн оны 7-р сард БНСУ-ын Пусанд болсон юм. Хэлэлцээ нь хоёр тал БНАСАУ-ын пуужин хөөргөсөн зэрэг асуудлаарх санал зөрөлдөөнөө багасгаж чадаагүйн улмаас урьдчилан дууссан бөгөөд хожим нь БНАСАУ цөмийн туршилт хийснээс болж тасраад байжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\