Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 13-ны өдөр Бээжинд өндөрлөсөн бөгөөд "Хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагаа" гэсэн хамтын баримт бичиг баталсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг 14-ний өдөр үүнийг сайшаасан байна.
Европын холбооны дарга орон Герман 14-ний орой Европын холбооны нэрийн өмнөөс мэдэгдэл хийж, хамтын баримт бичиг батлагдсан явдал бол БНАСАУ 2005 оны зургаан талын дөрөвдөх хэлэлцээний хамтын мэдэгдэлд хийсэн амлалтаа хэрэгжүүлэх тийш хийсэн анхны чухал алхам мөн. Хамтын баримт бичиг түргэн хэрэгжихийг Европын холбоо хүсэн хүлээж байгаа бөгөөд 2005 оны хамтын мэдэгдэлийг хэрэгжүүлэх талаар үргэлжлэн зөвшилцөхийг зургаан талд хүсч байна гэж тэмдэглэжээ.
Японы засгийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зургаан талын хэлэлцээний үр дүнг сайшааж, энэ бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тийш хийсэн анхны алхам мөн гэж үзсэн бөгөөд Хятадын талын гаргсан хүчин чармайлтыг нааштай үнэлсэн байна.
Вьетнамын Гадаад хэргийн яам, Сингапурын Гадаад хэргийн яам, Болгарын Гадаад хэргийн яам ч энэ хамтын баримт бичгийг нааштай үнэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|