• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-16 15:24:48    
Ли Жаошин Японы эрх баригч намын удирдах хүмүүстэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Японд зочилж байгаа Хятадын Гадаад Хэргийн сайд Ли Жаошин 16-ны үдээс өмнө Японы эрх баригч хоёр нам Либерал Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Накагава Ниденао, Цэвэр Бодлоготны Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Китагава Казутай уулзсан бөгөөд Япон Хятадын найрамдлын долоон байгууллагын хамтран зохион байгуулсан үдийн зоогт оров.

     Ли Жаошин уулзалт ярианы үеэр хэлэхдээ, Хятад, Японы харилцаа сайжран хөгжиж байгаа нь амархан ирсэн хэрэг биш юм, хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүн мөн. Ерөнхий сайд ВэньЖябао энэ оны 4-р сард Японд айлчилна, энэ айлчлал Хятад, Японы харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд гүн гүнзгий бөгөөд чухал ач холбгдолтой. Хятадын тал Японы бүх салбарын хүмүүстэй хамтаар чармайж, энэ айлчлалыг амжилтад хүргэхийг батлах болно гэжээ. Шинэ цаг үеийн Хятад, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө нааштай үүрэг гүйцэтгэхийг тэрээр Японы эрх баригч хоёр нам болон Япон Хятадын найрамдлын долоон байгууллагад хүссэн байна.

     Японы олон салбарын хүмүүс Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Японд хийх айлчлалыг маш чухалд үзэж байгаа, нааштай үүрэг гүйцэтгэж айлчлалыг амжилтад хүргэхийн төлөө чармайх болно гэж Японы тал илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\