• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-17 16:13:33    
Гадаадын улс төрийн салбарын чухал хүмүүс Хятадын хаврын баярт баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын уламжлалт цагаан сарын баяр болж байгаа үеэр гадаадын улс төрийн салбарын чухал хүмүүс үг хэлэх юм уу өгүүлэл бичиж баяр хүргэсэн байна.

     Францын Ехөнхийлөгч Ширак 16-ны өдөр Франц болон Европт амьдарч байгаа бүх хятад хүмүүс, Хятадын харьяат нарт шинэ жилийн ерөөл дэвшүүлсэн бөгөөд Франц Хятадын найрсаг харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад баярлаж байгаагаа илэрхийлсэн байна.

     Австрийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн сайд, Австрийн ардын намын дарга Вилхелм Молтерер 16-ны өдөр Австрид байгаа Хятадчуудын байгууллагад цахилгаан утас илгээж, Хятадын харьяат хятад хүмүүст шинэ жилийн баяр хүргэн сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.

     15-ы орой Английн улс төрийн салбарын зарим чухал хүмүүс Английн 48 групп кулбынхэн Лондон хотын захиргааны их танхимд болсон өргөн их оройн дайллага дээр Хятадын уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэсэн байна. \Урангоо орчуулж, Буян хянав\