Хятадаас Аргентин, Израиль, Замби, Нигери, Перу, Уругвай, Канад, Балба зэрэг улс оронд суугаа элчин сайдын яам консулын газар 15 болон 16-ны өдөр цагаан сарын хүлээн авалт хийж, Хятадын билигийн улиралын 2007 оны цагаан сарыг тэмдэглэсэн байна.
Хятадаас Аргентинд суугаа элчин сайдын яам 16-ны орой сар шинийн өргөн их хүлээн авалт хийж элчин сайд Жан Түэ баярын үг хэлж, өнгөрсөн нэг жил бол Хятад Аргентины хоёр талын харилцаа үргэлжлэн чухал ахицтай болсон нэг жил мөн гэж тэмдэглэв.
Хятадаас Израильд суугаа элчин сайд Чэнь Юнлүн 16-ны өдөр хийсэн өргөн их хүлээн авалт дээр хэлэхдээ, энэ оны эхээр Израилийн Ерөнхий сайд Олмерт Хятад улсад айлчилж, Хятадын удирдагчидтай хэлэлцээ хийж чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хоёр тал хамтаар чармайдаг л юм бол 2010 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбумд хүргэх зорилтоо лавтай биелүүлж чадна гэжээ.
Хятадаас Канадын Торонтод суугаа Консулын Ерөнхий газрын 15-ны өдөр хийсэн цагаан сарын хүлээн авалт дээр Ерөнхий консул Жү Таоин баярын үг хэлж, Хятадын өнгөрсөн нэг жилдээ олсон баярлууштай ололт амжилтыг танилцуулсан бөгөөд Хятадын өргөн олон харьяат нар болон хятад хүмүүсийн эх орны эдийн засгийн байгуулалт хийгээд нэгдлийн их үйлс тэрчлэн Хятад Канадын найрсаг хамтын ажиллагааг ахиулхад гаргасан хувь нэмрийг өндөр үнэлсэн байна. \Буян орчуулж, Урангоо хянав.\
|