БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Ким Кие Куан 5-ны орой Нью-Йоркт Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хиллтэй ажлын зоогт орсон бөгөөд 6-ны өдөр үргэлжлэн хоёр талын хэлэлцээ хийж, зургаан талын хэлэлцээгээр тун саяхан тохиролцсон хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх, тэрчлэн хоёр орны харилцааг хэвийн болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэх гэж байна.
Ким Кие Куан мөн өдрийн үдээс өмнө Нью-Йоркт байдаг БНСУ-ын нийгэмлэгт 5 цаг орчим байж, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга байсан Хэнри Киссинжер, Маделейне Албрайт нарын зэрэг хүмүүс, тэрчлэн БНАСАУ-ын тухай мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан бөгөөд дараа нь мэдэгдэл хийж, уг уулзалтад оролцсон хүмүүс найрсаг, илэн далангүй уур амьсгалд БНАСАУ, Америкийн харилцааг багтаасан асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн бөгөөд ийм хэлэлцээ үргэлжлэн хийх нь хоёр талын харилцааг нэмэгдүүлэхэд ашигтай хэмэн үзлээ гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|