
БНСУ-ын Ерөнхий сайд Хан Мун Соок 7-ны өдөр ерөнхий сайдын тушаалаасаа албан ёсоор огцров. Түүний тушаалаасаа огцорсон гол шалтгаан нь Елин ури намын тогтвортой байдлын төлөө бөгөөд ирээдүйд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлтгэж байна гэж уг орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Хан Мун Соок тушаалаасаа огцрох ёслол дээр хэлэхдээ, одоогоос ерөнхийлөгчийн сонгуульд оролцох асуудлыг нухацтай бодож үзнэ гэжээ.

Хан Мун Соок тушаалаасаа албан ёсоор огцорсны дараа, ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн яамны сайд Квон Окиу ерөнхий сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэх болно. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|