• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 17:28:49    
Америк БНАСАУ-ын хэлэлцээ өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

      Америк болон БНАСАУ улс хоорондын харилцааг хэвийн болгох ажлын хэсэг 6-ны өдөр хоёр хоногийн хэлэлцээгээ өндөрлөв. Хэлэлцээ нь БНАСАУ-ын эсрэг тавьж байгаа банк санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах тэрчлэн Америк Солонгосын харилцааг хэвийн болгох үйл явц дахь холбогдох улс төр хуулийн асуудлыг хөндсөн байна. Хэлэлцээ дууссаны дараа Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах К. Хилл хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, миний бие Солонгосын гадаад хэргийн орлогч сайд Ким Гие куантай ажил хэрэгч байдалд өргөн хүрээтэй асуудлыг нухацтай авч хэлэлцэн, хоёр тал зургаан талын тав дахь хэлэлцээгээр баталсан "хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх" баримт бичгийг хэрэгжүүлэхэд өөдрөг сэтгэлтэй байна гэжээ.

     БНСУ-ын нэгдсэн мэдээлэх агентлагийн мэдээлснээс үзвэл, Хиллтэй "бүтээлч, чин үнэнч" байдалд хоёр талын дипломат харилцааг хэвийн болгох холбогдох асуудлаар санал бодлоо сонилцсон гэж Ким Гие куан илэрхийлсэн юм байна. /Урангоо орчуулж, Баатар хянав/