Япон, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн хурал БНАСАУ-аас Вьетнамд суугаа элчин сайдын яамны байранд 8-ны үдээс өмнө болж, ойролцоогоор 45 минут үргэлжлээд товлосон цагаасаа өмнө дуусав.
Мөн өдрийн үдээс өмнө хоёр тал БНАСАУ-ын дэвшүүлсэн түүхийн асуудлаар тооцоо хийх болон Японы талын дэвшүүлсэн "барьцаалагдсан хүний асуудал"-аар өөр өөрийн байр сууриа тодорхойлов. Гэвч Японы тал хоёр орны харилцааг хэвийн болгох угтвар нөхцөл бол "барьцаалагдсан хүний асуудал"-ыг зохицуулах явдал мөн гэсэн зарчим баримталснаас хоёр талын санал ноцтой зөрөлдөн хэлэлцээгээ дуусгасан байна.
БНАСАУ-ын төлөөлөгч Сон Лихо дараа нь хэлэхдээ, Японы байр суурийг БНАСАУ хүлээн авч чадахгүй, Япон тууштай санаагүй байгаа учир хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагагүй боллоо гэжээ. \Цэцэн орчуулж, Баатар хянав\
|