ОУАЭХА-ын Ерөнхий захирал Мохамед Ел Барадеи нарын зэрэг долоон хүн Хойд Солонгост хоёр хоногийн айлчлал хийхээр орон нутгийн цагаар 13-ны үдэд Пхеньянд хүрэлцэн очсон байна.
Энэ удаагийн айлчлалаараа ОУАЭХА хийгээд Хойд Солонгос хоорондын харилцааг сайжруулахыг би хүсч байна гэж Барадеи нисэх онгоцны буудалд хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэв. Тэрээр хэлэхдээ, би зургаан талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай нарийн ширийн асуудлыг Хойд Солонгосын талтай ярилцах болно, мөн энэ нь нааштай үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Хойд Солонгосын атомын эрчим хүчний ерөнхий газрын гадаад албын дарга Сон Мон-Сан зэрэг албаны хүмүүс нисэх онгоцны буудалд Барадеиг бусад төлөөлөгчийн нь хамтаар угтан авсан байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|