2001 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртэгч, АНУ-ын эдийн засагч Е.Стигриц 13-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Күнь мин хотод хэлэхдээ, Хятад улс бол эдийн засгийн хатуу өрсөлдөгч юм, түүний хөгжлөөс дэлхий даяараа ашиг хүртэж болох юм гэжээ.
Сурвалжлагчид ярилцлага өгөх үе Е.Стигриц хэлэхдээ, Хятад улс хөгжиж байгаа нь Америкийн эдийн засгийн хөгжлийг шууд ахиулж байна, жишээлбэл, ажилгүйдэх хэмжээ бага, Америкийн дотоодын зах зээлийн үнэ ханш тогтвортой байгаа зэрэг болно, Хятад улс түргэн хурдтай хөгжиж байгаагийн зэрэгцээ, өргөн олон хөгжиж байгаа орнуудад маш их хөгжлийн аз тохиол олгож байна гэжээ.
Хятад улс нь өөрийнхөө эдийн засгийн асуудлыг зохицуулах арга хэлбэрээ хатуу баримталж хайн судлах хэрэгтэй юм гэж Е.Стигриц үзсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|