• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-20 18:19:33    
Москвагийн олон улсын аялал жуулчлалын яармагт Хятадын өдөрлөг зохиожээ

Синьхуа Агентлаг

      Москвагийн олон улсын аялал жуулчлалын 2 дахь яармаг 19-ний өдөр албан ёсоор эхэллээ. Мөн өдрийн яармагийг Хятадын өдөрлөг болголоо гэж Оросын аялал жуулчлалын ажил хариуцсан газар мэдэгджээ.

      Орост болж байгаа "Хятадын жил"-ийн арга хэмжээний Хятадын талын хэвлэлийн төвийн дарга Дин Шяомин мөн өдөр уг яармагт Хятадын өдөрлөг зохиосныг сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, уг яармагт Хятадын өдөрлөг зохиосон нь маш их ач холбогдолтой юм, "Хятадын жил"-ийн арга хэмжээний хүрээнд хүрсэн үр дүнг ахиулан хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа нэн ахицтай хөгжихийг хүсч байна гэжээ.

      Хятадын аялал жуулчлалын үндэсний газар 200 гаруй бие бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид зохион байгуулж уг яармагт оролцсон байна. Үүнд 20 гаруй муж хот өөртөө засах районы 60 гаруй аялал жуулчлалын болон аж ахуйн нэгж оролцжээ. Хятадын хэсгийн нийгэм соёл болон байгалийн үзэмжийн их хэмжээний зар сурталчилгаа нь хүмүүсийн анхаарлыг их татсан байна. \Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\