Иракийн ерөнхий сайдын тамгын газрын нэрээ тодруулах дургүй нэг албан тушаалтан 19-ний өдөр хэлэхдээ, Иракийн дэд ерөнхийлөгч байсан Таха Яссин Рамаданг орон нутгийн цагаар 20-ны өглөө цаазаар авахад төхөм болгохын төлөө Иракийн засгийн газар Таха Яссин Рамаданг шилжүүлэн хорих эрхийг шилжүүлэхийг Иракт байрлах Америк цэрэгт шаардсан гэжээ.
Таха Яссин Рамаданд 1982 оны 148 хүний аминд хүрсэн "Дужайл тосгоны хэрэг"-т оролцсон хэмээх ял оноосон байна. Энэ жилийн 2-р сард Иракийн дээд шүүх түүнийг хүн төрөлхөтний эсрэг ял нүгэл үйлдлээ гэж цаазаар авах ял сонсгосон байна. Иракийн давж заалдах шүүх энэ сарын 14-ний өдөр уг ялын хэмжээг хянан нотолсон байна. Иракийн хуулийн дагуу Таха Яссин Рамаданд 30 хоногийн дотор аль ч үед цаазаар авахыг хэрэгжүүлж болно.
Таха Яссин Рамадан нь Иракийн засгийн газрын Саддамын дэглэмээс цаазаар авсан өндөр албан тушаалтны 4 дэх хүн юм. \Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав.\
|