ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чанчүнь Венесуэлд найрсаг айлчлал хийхээр орон нутгийн цагаар 25-ны үдээс хойно Каракас орсон байна.
Ли Чанчүнь нисэрх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад, Венесуэл далай тэнгисээр алслагдаж байгаа боловч, хоёр орны ард ирэд хоорондын найрамдал урт хугацаны түүхтэй юм. Венесуэл Латин Америкийн чухал орон болсны хувьд бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт чухал үр нөлөөтэй юм. Венесуэлтэй тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа Хятадын Засгийн газар нандигнан үзэж, Венесуэлийг Латин Америк дахь Хятадын найдвартай сайн найз, хамтын ажиллагааны үнэнч сайн түнш гэж үздэг гэжээ.
Ли Чанчүнь Мексикт найрсаг айлчлал хийснийхээ дараа, Венесуэл орж айлчилж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|