• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-26 11:15:24    
Хятад Европын эдийн засаг, худалдааны харилцаа түргэн хөгжих үе шатанд орлоо

Синьхуа Агентлаг

      3-р сарын 25-ны өдөр, Европын Холбоо байгуулагдсаны 50 жилийн ой тохиолоо. Өнөөгийн байдлаар, Европын Холбоо нь Хятадын худалдааны хамгийн том түнш болоод байгаа бөгөөд Хятад улс нь Европын Холбооны худалдааны хоёр дахь том түнш болж байна.

      Хятадын Худалдааны Яамны Европын Хэлтсийн дарга Сүнь Юнфү танилцуулж хэлэхдээ, 2006 онд Хятад Европ хоёр талын худалдааны хэмжээ 270 гаруй тэрбум ам.долларт хүрч, 2005 оныхоос 25 хувиар өссөн бөгөөд энэ нь Хятадын мөн үеийн гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээний 15 гаруй хувийг эзэлж, худалдааны бүтэц цаашид сайжрсан байна гэлээ.

 

      Өнөө, Европоос Хятадад хөрөнгө оруулсан төсөл 30 мянга шахам байгаа бөгөөд бодитой оруулсан хөрөнгийн хэмжээ нь 50 тэрбум ам.доллароос давжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав.\