ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар, ОХУ-т төрийн айлчлал хийхийн хамт "Хятадын жил" арга хэмжээний нээлт зэрэг ажиллагаанд оролцхоор Хятад улсын Дарга Хү Жиньтао 26-ны өдөр тусгай онгоцоор Москвад хүрэлцэн очлоо.
Оросын гурван замын цэргийн хүндэд харуул болон цэргийн хөгжимчид онгоцны буудалд угтах ёслол хийв.
Хү Жиньтао онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, 2006 он бол Хятад, Оросын харилцаа чухал ахиц хийсэн нэг жил юм. Хоёр тал харилцан "улсын жил" арга хэмжээ зохион байгуулах явдлаар дамжуулан, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлсэн байна гэж тэмдэглэжээ. Энэ айлчлал маань Хятад, Оросын харилцааг гүнзгийрүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллгааг ахиулах талаар шинэ хүч сэлбэх болно гэдэгт итгэж байна гэж тэрээр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|