Орост төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жиньтао болон Оросын Ерөнхийлөгч В. Путин хамтаар 27-ны өдөр "Хятадын үндэсний үзэсгэлэн"-гийн нээлтийн ёслолд оролцлоо.
Хятадын Худалдааны яамнаас зохион явуулж байгаа энэ үзэсгэлэн нь "хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх, эесэг зохицонгуй хөгжих" уриан дор болж байгаа юм, энэ бол Хятад улс гадаадад улс орны нэрээр зохион явуулж байгаа хамгийн их цар хэмжээтэй, хамгийн өргөн салбарыг хамарсан үзэсгэлэн болно.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|