Орост зохиогдох "Хятадын жил" арга хэмжээний нээлтийн ёслол 26-ны орой Москвагийн Кремлин ордонд болов. ОХУ-т төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн ёслолд оролцлоо.
Хү Жиньтао нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад, Орос хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа ирмүүнээр хөгжиж, чухал чухал үр дүнд хүрсэн байна. Энэ жил зохиогдох "Хятадын жил" арга хэмжээний хүрээнд зохиогдох ажиллагаанууд нь Оросын ард түмэнд Хятадын түүх соёл болон өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн түүхэн замналыг харуулж, хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, хоёр орны бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны урт хугацааны, эрүүл саруул, тогтвортой хөгжилд шинэ хүч сэлбэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Хятад, Орос хоёр орон маань улсууд хоорондоо эвсэг зохицонгуй, эрх тэгш харилцаа тогтоохын үлгэр жишээ болсоор байна. Хятад, Орос хоёр орон харилцан "улсын жил" арга хэмжээ зохиосон нь хоёр оронд маш их амжилт авчирсан байна, Хятад, Орос хоёр орны түншлэлийн харилцаа өргөн уудам хэтийн төлөвтэй гэдгийг энэ нь харуулж байна гэж Путин хэлсэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|