Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Орост хийж байгаа айлчлалыг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 26-ны өдөр өргөнөөр мэдээлж, энэ айлчлал нь Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагаа, түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тустай бөгөөд хоёр ард түмний харилцан ойлголцлыг цаашид эрчимжүүлэх болно гэж үзсэн байна.
Оросын Индепендент сонин, Комерсант сонин 26-ны өдөр тус тус өгүүлэл нийтэлж, Хү Жиньтаогийн Орост хийж байгаа айлчлал бол хоёр орны харилцааны хөгжлийн бэлэг тэмдэг мөн гэж үзэв.
Оросын Тасс болон Интерфакс 26-ны өдөр Дарга Хү Жиньтаогийн Москвад хүрэлцэн очсон мэдээг үргэлжлүүлэн мэдээлсэн бөгөөд Хү Жиньтаогийн Орост айлчлахаас өмнөхөн Оросын хэвлэл мэдээллийнхнд өгсөн ярилцлагыг дэлгэрэнгүй нийтэлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|