НҮБ-ын Косовогын асуудлаарх тусгай элч Мартти Ахтисаари 26-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Косовогын ирээдүйн статусын тухай төслийн тайланг дэвшүүлсэн байна.
Мартти Ахтисаари тайландаа Косовог тусгаар тогтнуулахыг санал болгосон боловч тусгаар тогтнолын анхны үе шатанд олон улсын хамтын нийгэмлэгээс иргэний болон цэргийн хүмүүс илгээн хяналт тавьж, туслалцаа олгох хэрэгтэй гэж дэвшүүлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгйн дарга Бан Ги Мун мөн өдөр мэдэгдэл хийж, Ахтисаарийн дэвшүүлсэн төслийг дэмжсэн байна.
Европын холбооны дарга орон Герман 26-ны орой Европын холбооны өмнөөс мэдэгдэл хийж, Мартти Ахтисаарийн дэвшүүлсэн тайланг эрс дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Гэвч Сербийн Ерөнхийлөгч Борис Тадис энэ төслийг яасан ч хүлээж авахгүй гэж мэдэгдэв. Орос ч энэ төслийг эсэргүүцэж, үргэлжлэн хэлэлцээ хийхийг уриалсан бөгөөд Мартти Ахтисаарийг солихийг шаардсан байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|