Хоёр Солонгосын салж сарнисан гэр бүлийнхний 5 дахь видео уулзалт 27-ны өдөр эхэлжээ. Уг уулзалт 3 хоног үргэлжилнэ.
БНАСАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг Пхеньянд видео уулзалтын өрөө байгуулж, БНСУ-ын Улаан загалмайн нийгэмлэг Сөүл зэрэг 9 хотод видео уулзалтын 13 өрөөг байгуулсан байна. Хоёр талын тус тус 60 гэр бүлийн салж сарнисан 865 хүн видеогоор дамжин уулзах болно.
Видео уулзалтын ажиллагааг хоёр Солонгосын улаан загалмайн нийгэмлэгийн тохиролцсон хэлэлцээрийн дагуу зохион явуулж байгаа юм. Салж сарнисан гэр бүлийнхний уулзалтаас өмнө, хоёр Солонгосын улаан загалмайн нийгэмлэгүүдийн албаны хүмүүс видеогоор үг хэлж, ирээдүйд ийм ажиллагааг тогтмол зохион явуулах бөгөөд уулзалтын цар хэмжээг цаашид өргөтгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|