Хятадын Гаалийн Ерөнхий Газар, Худалдааны Яам болон Оросын Холбооны Улсын Гаалийн Газар, Эдийн Засгийн Хөгжил, Худалдааны Яамны хамтран зохион байгуулсан "Хятад Оросын гаалийн салбар дахь хамтын ажиллагаа, худалдааны дэг журмын асуудлаарх симпозиум" 26-ны өдөр Москвад эхэллээ.
Уг симпозиум нь Оросын Холбооны Улсад зохиогдож байгаа "Хятадын жил" арга хэмжээний хүрэээнд зохион байгуулагдаж байгаа юм. Гаалийн газар, гаальд мэдүүлэх нийгэмлэг болон экспорт импортын аж ахуйн нэгжүүд хоорондын яриа хэлэлцээ, хоёр орны гаалийнхны мэдүүлэг өгөх журам, гаалиар нэвтрүүлэх хяналт удирдлага, гаалийн татварын баримжаа зэрэг асуудлаархи дүрэм горимын тухай бизнесын салбарынхны ойлголтыг нэмэгдүүлэн, экспорт импортын аж ахуйн нэгжийнхний удирдлага, санаачилгаараа хууль дүрэм сахих, худалдааны аюулгүй байдал, дөхөм боломжийг хамтаар хангах зэрэг асуудлууд нь уг симпозиумыг зохион явуулж байгаагийн зорилго болно. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|