"Цагаан алт" гэж нэрийдэгдсэн Хятадын шаазан эдлэлийн сор бүтээгдэхүүний үзэсгэлэн нь Оросд зохиогдох "Хятадын соёлын наадам"-ын арга хэмжээний хувиар 27-ны өдөр Москвад өргөн их нээлтийн ажиллагаа хийлээ. Орос, Хятад хоёр орны соёлын салбарын 300 гаруй зүтгэлтэн хуран цугларч, Хятадын эртний шаазан эдлэлийн гивлүүрийг хамтаар сөхөн нээлээ.
Хятадын Соёлын Яамны орлогч сайд Мэнь Шяосы нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад бол шаазангийн нутаг юм. 9-р зуунаас эхлээд Хятадын шаазан эдлэл нь дэлхий дахинд борлуулагдаж байлаа, түүний дорно дахины гоо сайханыг гайхуулсан маш нарийн ур хийц болон өвөрмөц гоолиг хэв намба нь улс түмний таашаалыг хүлээж байгаа юм гэжээ.
ОХУ-ын Соёл, киноны ажил эрхэлсэн газрын орлогч дарга хэлэхдээ, Хятадын шаазан эдлэлийн үзэсгэлэн нь Оросд зохиогдох "Хятадын жил"-ийн соёлын ажиллагаануудын нээлтийн хувиар томоохон ач холбогдолтой юм, үзэсгэлэн нь үзэгч түмэндээ лавтай гүнзгий сэтгэгдэл төрүүлэх юм гэдэгт итгэж байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|