Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны өдөр Москвад ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Гризловтой уулзав.
Хятад, Оросын харилцааны хөгжлийн байдал өнөө сайн байгаа, өндөр түвшинд тулгуурлагдсан Хятад, Оросын харилцаа нь хоёр ард түмэнд буян үйлдэх төдийгүй, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах болно. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн хараилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь чухал бодитой ач холбогдол болон түүхийн алс хэтийн ач холбогдолтой юм. Оросын талтай хамтаар чармайж, Хятад, Оросын харилцааг байнга дээшлүүлэн шинэ түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэж Хү Жиньтао илэрхийлэв.
Орос, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өнөө урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ. "Хятадын жил"-ийн нээлтийн ёслол маш амжилттай болж, Хятад улсын Үзэсгэлэн хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Харилцан улсын жилийн арга хэмжээ зохиож байгаа нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түгшлэлийн харилцааны өндөр түвшнг харуулж байна гэж Гризлов хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|