Хятад Оросын "Үндэсний жил"-ийн Хятадын зохион байгуулах комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй 27-ны өдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орост болж байгаа "Хятадын жил" бол Хятад улс анх удаа улсын гадна зохион байгуулж байгаа том оврын үйл ажиллагаа болох юм, нэг жилийн дотор ийм том хэмжээний солилцоо хамтын ажиллагаа зохион байгуулж байгаа нь Хятад Оросын түүхэнд урьд өмнө байгаагүй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Хятадын жил"-ийн үйл ажиллагааны явцад Хятад улс Орост улсын хэмжээний 13 том төслийг багтаасан 200 гаруй үйл ажиллагааг зохион байгуулах болно, эдгээр үйл ажиллагаанууд нь өндөр зиндааны, агуулгаар баялаг, хэлбэрээр олон, цар хэмжээгээр том, үр ашиг сайтай, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг 6 зүйлээр онцлог байна, энэ нь хоёр орны харилцааны тал бүрийг хамарч байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Л.Буянтогтох хянав\
|