Ираны үндэсний телевиз баривчлагдаад байгаа 15 англи цэргийн дүрс бичлэгийг анх удаагаа нэвтрүүлжээ. Английн тал мөн өдөр Ирантай байх худалдааны харилцаагаа тал бүрээр зогсооно гэж мэдэгджээ.
Ираны телевизийн нэвтрүүлгээр Английн энэ 15 цэрэг хоол идэж байгаа байдал гарчээ. Тэдний дундахь цорын ганц эмэгтэй Фаие Туртей нь толгойгоо хар алчуураар ороосон байлаа. Бид Ираны усан хилд хууль бусаар цөмрөн орлоо гэж энэ эмэгтэй хүлээн зөвшөөрч, энэ хэрэгт холбогдуулан Ираны ард түмэнд хүлцэл өчсөн захидал бичлээ гэж хэлсэн байв.
Дүрс бичлэг нийтлэгдмэгц английн тал энэ үйл хэргийг хатуу зэмлэн буруушааж, үүнийг бүрмөсөн хүлээж авахын аргагүй гэж илэрхийлсэн байна.
Мөн өдөр Английн гадаад хэргийн сайд хатагтай Маргарет Векет английн парламентын доод танхимд мэдэгдэл хийх, Англи Ирантай байх эдийн засгийн бүх харилцаагаа зогсоох бөгөөд бусад салбар дахь Иранд авч байгаа бодлогоо чанга хянаж үзнэ. Улмаар Ираныг шаардаж байгаад баривчлагдсан хүмүүсээ суллуулна гэж хэлсэн байна. Ираны гадаад хэргийн яам Английн энэ тогтоолыг үл тоож, хоёр орны харилцаа аль эрт хөрж, зогсонги байдалд орсон юм гэж хэлсэн байна. \Баатар орчуулж, Буян хянав\
|