
Хятад Орос хоёр талын аж ахуйн газрын эздийн зөвлөлийн 2-р хурал 28-ны өдөр Москавад болов. Энэ бол Хятад Орос хоёр орны үйлдвэр худалдааны салбарынханы Орост болж байгаа "Хятадын жил"-ийн цар хүрээнд явагдаж байгаа чухал арга хэмжээний нэг нь болно.
Хурлын хугацаанд, хуралд оролцсон Хятад Оросын үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтэд хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлуудыг судлан хэлэлцсэн бөгөөд Хятад Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хэтыг төлөвт холбогдуулан санал бодлоо солилцсон байна.
Хуралд оролцогсодын үзэж буйгаар, Хятад Оросын үйлдвэр худалдааны салбарынхан худалдааны мэдээ мэдээллээ идэвхтэй солилцож, тогтмол хугацаатайгаар уулзан ярилцах юм уу бүтээгдэхүүнээ харилцан танилцуулах арга хэмжээ авч, бие биеийн ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлхэд нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй юм байна.\Буян орчуулж, Баатар хянав\
|