2 хоног хуралдсан Арабын Орнуудын Холбооны тэргүүн нарын 19-р бага хурал 29-ний өдөр Саудын Арабын нийслэл Эр- риядад өндөрлөсөн байна. Хурлаар "Эр-риядын тунхаг" батлав. Тунхагт Арабын орнуудын эв санаа нэгтэй байх болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах тэрчлэн тогтвортой байдлыг биелүүлэхийн төлөө Арабын орнууд чармайх болно гэж цохон тэмдэглэсэн байна.
Тунхагт Арабын орнуудын стратегийн сонголт нь бүс нутгийн шудрага, тал бүрийн энх тайванг биелүүлэн, Арабын энх тайвны санаачлагыг харгалзсан энхийн аргаар Араб Израилийн мөргөлдөөнийг зохицуулах үзэл бодлыг мөрдөн дагаж, НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу нутаг дэвсгэрээр энх тайван солих зарчмын дагуу бүс нутгийн асуудлыг зохицуулна гэж цохон тэмдэглэсэн байна.
Дундад дорнодын бүс нутагт цөмийн зэвсэггүй байлгахыг биелүүлэн, цөмийн асуудлаар хоёрдмол шалгуур хэрэгжүүлэхийг эсэргүүцэн, ямар ч улс орон ОУАЭХА-ын хяналттайгаар эхнийн зориулалт хийж цөмийн эрчим хүчийг ашиглах эрхтэй гэж тунхагт тэмдэглсэн байна.\Номин орчуулж, Буян Хянав\
|